App platform
Апп платформ нь дэд бүтцэд санаа зоволгүйгээр кодоо байршуулах боломжийг олгодог үйлчилгээ (PaaS) юм.
Апп платформ үүсгэх
- Хэрэглэгчийн console хэсгийн зүүн талд байрлах Апп платформ цэс рүү орно.
- Апп үүсгэх товчийг дарна.
Эх үүсвэр сонгох хэсгээс өөрийн Апп платформ дээр байрших код байгаа Git repository эсвэл Docker image болон Бранчыг сонгоно. Хэрэв та өмнө нь Апп платформ үүсгэж байгаагүй бол код байгаа repository хандах эрхийг тохируулна уу.
Репо сонгох цэсээс өөрийн байршуулах repository-г сонгоно.
Эх сурвалж нь апп платформ үүсгэх repository юм. Анхны утга нь repository үндсэн Бранчыг сонгодог.
Автоматаар шинэчлэх сонголтгүйгээр үүсгэх боломжтой. Апп платформ нь кодын repository-т өөрчлөлт орсон үед кодын шинэчилж байршуулах сонголтыг идэвхгүй болгохын тулд Автоматаар шинэчлэх нүдийг сонго.
Апп платформын repository сонгосны дараа Дараачийн товчийг дарна. Ингэснээр Апп платформ нь таны кодыг татаж авна.
Апп платформын код ажиллах орчныг/runtime environment/ сонгоно. (Node эсвэл Ruby)
Тохиргоо
Апп платформ нь хэд хэдэн тохиргоо хийх хэрэгтэй байдаг ба тэдгээрийг кодыг шалгах явцад автоматаар тохируулагдсан байдаг. Мөн апп платформ дээр дараах сонголтуудыг тохируулж болно.
- Порт - Зөвхөн веб байршуулахад зориулагдсан байдаг ба HTTP хандахад дуудагдах порт.
- Үүсгэх комманд - Байршуулах үед кодыг үүсгэх комманд.
- Ажиллуулах комманд - Зөвхөн веб болон worker байршуулахад зориулагдсан. Апп платформ үүсгэсний дараа кодыг ажиллуулуах комманд. Хэрэв ажиллуулах коммандыг заагаагүй бол Node.js npm start гэх мэт тухайн хэлний үндсэн коммандыг ажиллуулна.
Орчны утгууд /Enviroment variables/
Хэрэв апп платформ дээр холбоос эсвэл өгөгдлийн сангийн холболт зэрэг орчны утгууд шаардлагатай бол энэ хэсэгт тохируулж болно. Эдгээр нь үүсгэх болон ажиллуулах коммандын утгууд байж болно. Аппликейшны зарлаж болох хэд хэдэн динамик орчны утгуудыг өгдөг. Уг орчны утгуудыг апп платформ дээр ажиллаж байгаа бүх зүйлс хандах боломжтой.
Орчны утгуудыг шифрлэх бол үүсгэсний дараа Тохиргоо хэсгийн Орчны утгуудын ард байрлах Засах товч дээр дарж Шифрлэх сонголтыг идэвхжүүлэхэд болно.
Орчны утгуудыг тохируулсны дараа Дараачийн товчийг дарна.
Үзүүлэлт
Дараах үзүүлэлтээс аль нэгийг сонгохоос гадна CPU болон шуурхай санах ойн хэмжээг нэмэгдүүлэх замаар App-platform-н үзүүлэлтийг босоо буюу үзүүлэлтийг өсгөх эсвэл хэвтээ буюу олон контейнерын нэмэх байдлаар өргөжүүлэх боломжтой.
Хэмжээг нэмэх эсвэл өөрчлөх үед App-platform шинэчлэгдэж сард гарах хэрэглээний дүнг тоймлож гаргаж өгнө.
Үзүүлэлтийг сонгосны дараа Дараачийн товч дээр дарна.
Нягтлах
Нягтлах хэсэг дээр Апп платформ эх үүсвэр, үзүүлэлт, орчны утгууд болон төлбөрийн мэдээллийг шалгаад үүсгэх товчийг дарна.
Апп байршуулах үйл явц
Апп платформ үүсгэсний дараа Тойм хэсгийн дээр байрлах холбоос дээр дарж Апп платформыг харах боломжтой.
Апп платформыг өөрийн домайн хаягтай холбох
Апп платформ нь app.cloud.mn домайн хаягаас дэд домайн хаяг авч үүснэ. Хэрэглэгч өөрийн домайн хаягийг нэмэлтээр холбох боломжтой.
Домайн нэмэх
Домайн холбох Апп платформ нэр дээр дарж Тохиргоо хэсэг руу орно. Домайн хэсгийн баруун талд байрлах Засах товчийг дарна.
Өөрийн домайн нэрийг оруулах Хадгалах товчийг дарна.
DNS тохиргооны өөрчлөлт нь 72 цаг зарцуулагдаж магадгүй.
Домайн хасах
Домайн холбох Апп платформ нэр дээр дарж Тохиргоо хэсэг руу орно. Домайн хэсгийн баруун талд байрлах Засах товчийг дарна.
Апп платформтой холбосон домайн нэрийг салгахын тулд Улаан (-) товч дээр дарж салгана.
Апп платформ үзүүлэлт өөрчлөх
Үзүүлэлт өөрчлөх Апп платформ нэр дээр дарж Тохиргоо хэсэг руу орно. Үзүүлэлт хэсгийн баруун талд байрлах Засах товчийг дарна.
Машины төрөл болон тоо хэмжээг сонгоод Хадгалах товчийг дарна.
Апп платформ дэлгэрэнгүй харах
Апп палтформ нэр дээр дарж Дэлгэрэнгүй хэсэг руу орно. Уг хэсгээс Апп платформ ашиглаж байгаа CPU, Шуурхай санах ой, сүлжээний зурвасын өргөн болон пакетуудыг шууд харахаас гадна цагаар болон өдрөөр шүүж харах боломжтой.
Апп платформ лог харах
Апп платформ нэр дээр дарж Логууд хэсэг руу орно. Апп платформ үүсгэсний дараа хэдэн минутын дараа харагдана. Түүх болон Логууд товч дээр дарж логуудыг харж болно. Уг лог бүртгэл нь шинэ лог бичигдэх үед шинэчлэгддэг.