Skip to main content

Үйлдлийн систем

Зөвхөн raw форматтай image дэмждэг.

Image хөрвүүлэх​

Нэг форматаас нөгөө формат руу image хөрвүүлэх нь маш энгийн.

qemu-img convert: raw, qcow2, qed, vdi, vmdk, vhd

qemu-img convert командыг ашиглаж qcow2, qed, raw, vdi, vhd, vmdk зэрэг олон форматыг хөрвүүлэх боломжтой Дараах жишээгээр image.qcow2 нэртэй qcow2 форматыг raw форматтай болгон хувиргана.

qemu-img convert -f qcow2 -O raw image.qcow2 image.raw

vmdk форматыг raw формат руу хөрвүүлэхийн тулд дараах командыг ашиглана.

qemu-img convert -f vmdk -O raw image.vmdk image.raw

Үйлдлийн систем үүсгэх

  • Хэрэглэгчийн console хэсгийн зүүн талд байрлах Үйлдлийн систем цэс рүү орно.

alt text

2.үсгэх товчийг дарна.

alt text

  • Үйлдлийн систем үүсгэх диалог цонх гарч ирэх ба дараах талбаруудыг бөглөх шаардлагатай.

    - Нэр хэсэгт үйлдлийн системийн нэрийг бичнэ.
    - Дискийн төрөл: Үйлдлийн системийн дискийн төрлийг сонгоно.
    - Үйлдлийн системийн файл: Үйлдлийн системийн файлыг оруулана.

    alt text

  • Файл оруулах товч дээр дарж үйлдлийн системийн raw файлыг оруулна.Үүсгэх товчийг дарснаар үйлдлийн системийн файлыг оруулж эхлэнэ

    alt text

  • Үйлдлийн системийн файлыг оруулсны дараа дараах байдлаар харагдана.

alt text

Үйлдлийн систем устгах​

  • Үйлдлийн системийг устгахдаа эхлээд устгах гэж буй үйлдлийн системийг сонгоод Үйлдлүүд цэсээс Устгах товчийг дарна.

    alt text

  • Устгах товчийг дарсны дараа дараах цонх нээгдэх ба баталгаажуулах үйлдэл хийж Устгах товчийг дарна.

    alt text

Үүсгэсэн үйлдлийн системээр виртуал сервер үүсгэх​

  • Виртуал сервер цэсээс Сервер цэсрүү орно.

    alt text

  • Серверийг шинээр үүсгэхдээ Үүсгэх товчийг дарна. Гарч ирэх шинэ цонхонд тухайн сервертэй холбоотой мэдээлэл болон үзүүлэлтүүдийг сонгох шаардлагатай. Үүсгэсэн Үйлдлийн систем-ийг сонгоно.

    alt text

  • Үйлдлийн систем сонгосны дараа Машины төрөл буюу vCPU, vRAM сонгоно. Машины төрөл нь үндсэн 4 хэсэгт хуваагддаг.

  • Cloud - Энгийн хэрэглэгчдэд зориулсан сонголт бөгөөд энгийн хэрэглээ, блог, статик веб, тестийн орчин, санах ойн cache хадгалалт, жижиг систем, энгийн database ажиллуулахад тохиромжтой серверийн төрөл юм.

  • General - Онлайн худалдаа, мэдээний сайт гэх мэт илүү өндөр ачаалал авдаг, найдвартай ажиллагаа шаардсан системүүд ажиллуулахад тохиромжтой серверийн төрөл юм.

  • General - Онлайн худалдаа, мэдээний сайт гэх мэт илүү өндөр ачаалал авдаг, найдвартай ажиллагаа шаардсан системүүд ажиллуулахад тохиромжтой серверийн төрөл юм.

  • Compute - Илүү тооцоолон бодох төрөлд багтдаг, CI/CD application build хийх, видео зурагтай холбоотой процесс хийх, машин сургалт гэх мэт тооцоолон бодох функц ихтэй программ ажиллуулах тохиромжтой серверийн төрөл юм.

    alt text

  • Бусад мэдээлэл

  • Серверийн нэр буюу виртуал серверийн нэрийг өгнө.

    • Хандах эрх талбарт оруулсан хэрэглэгчийн нэр, нууц үгийг ашиглаж серверлүүгээ SSH хандалт хийх боломжтой. Мөн хэрэглэгчийн үүсгэсэн SSH түлхүүрийн тусламжтай серверлүүгээ хандаж болдог. Серверлүүгээ нэвтрэх талаар Сервертэй холбогдох хэсгээс уншина уу.
    • Дискийн хэмжээ дээр тухай серверт хэрэглэгдэх виртуал дискний хэмжээг оруулна.
    • Сүлжээ дээр хэрэглэгч Private сүлжээний IP хаяг ашиглах боломжтой. Эсвэл Автоматаар IP оноох сонголтыг идэвхжүүлснээр cloud.mn тухайн үүсгэж буй серверт Public IP хаяг оноож өгөх болно. Тохиргооны тухай дэлгэрэнгүй Автоматаар-ip-оноох-болон-private-сүлжээний-харьцуулалт хэсгээс уншина уу.
    • Портын тохиргоо дээр хэрэглэгч өөрийн портын тохиргоог сонгоно. Энэ нь тухайн сервер хэрэглэгчийн сонгосон портын тохиргоо дээр бичигдсэн дүрмүүдийг мөрдөнө. Портын тохиргооны тухайн дэлгэрэнгүйг Портын тохиргоонууд хэсгээс уншина уу.

    alt text

  • Бүх тохиргоо болон үнийн дүнг нягталж үзсэний дараа Үүсгэх товчийг дарснаар таны виртуал сервер үүснэ.

alt text