Skip to main content

Simplehost

Simplehost буюу Веб хост. Хялбарчлах үүднээс цаашид уг гарын авлагад "Simplehost" хэмээн нэрлэх болно.

PHP суурьтай Simplehost үүсгэх​

  1. Хэрэглэгчийн console хэсгийн зүүн талд байрлах Simplehost цэс рүү орно.

Simplehost-1

  1. Simplehost шинээр үүсгэхдээ Үүсгэх товчийг дарна. Гарч ирэх шинэ цонхноос PHP-г сонгож тухайн үүсгэх гэж буй хостын тохиргооны мэдээллийг оруулж Үүсгэх товчийг дарна.

Simplehost-2

  1. Simplehost шинээр үүсгэсний дараа үр дүн дараах байдлаар харагдана.

Simplehost-3

  1. Үүсгэсэн Simplehost дээр дарж домайн нэр бүхий веб холбоосоор хандаж орсны дараа үндсэн хуудас харагдах болно.

Simplehost-4

  1. Үндсэн хуудасны filemanager товч дээр дарж веб холбоосоор үсэрсний дараа нэвтрэх хэсэгт simplehost үүсгэхдээ оруулж өгсөн хэрэглэгчийн нэр, нууц үгийг оруулна.

Simplehost-5

  1. Хуулах товч дээр дарж хост хийх вебийн файлуудыг хуулж өгнө. Zip файл хуулсан бол задлах шаардлагатай.

Simplehost-6

  1. Хуулж өгсөн хавтасны нэрийг simplehost-ын домайн нэрний араас бичиж веб холбоосоор хандана.
  • Жишээ нь: simplehost.cloud.mn/wordpress/

Simplehost-7

  1. Үндсэн хуудасны phpMyAdmin товч дээр дарж веб холбоосоор үсэрсний дараа simplehost үүсгэхдээ оруулж өгсөн хэрэглэгчийн нэр, нууц үгийг оруулна. Server талбарыг хоосон орхино.

Simplehost-8

  1. Өгөгдлийн сантай холбогдохын тулд phpMyAdmin-н серверийн холбоосыг ашиглана.

Simplehost-9

  1. Wordpress вэб сайтын админы тохиргоог оруулна.

Simplehost-10

  1. Wordpress вэб сайт руу админ эрхээр хандаж орно.

Simplehost-11

  1. Wordpress вэб сайт руу админ эрхээр хандаж орсоны дараа үр дүн дараах байдлаар харагдана.

Simplehost-12

Simplehost-г өөрийн домайн хаягтай холбох​

  1. Өөрийн домайн хаягаа simplehost-тай холбож ашиглахын тулд домайнаа оруулж нэмэх товчин дээр дарна.

Simplehost-13

  1. Мөн тухайн домайны A рекорд үүсгэж өгнө.

Simplehost-14

  1. Үр дүн дараах байдлаар харагдана.

Simplehost-14