Объект агуулах (Object storage)
Объект агуулах нь том хэмжээний өгөгдөл хадгалах, ашиглахад зориулагдсан үйлчилгээ юм.
Сав үүсгэх, устгах
Сав үүсгэх
1.Объект агуулах цэс рүү орно. Нэмэх товч дээр дарж Шинэ Сав үүсгэнэ.
2.Диалог цонх гарч ирэх ба Савны нэрийг оруулж үүсгэнэ. Шинээр үүсгэсэн сав нь Buckets хэсэг харагдана.
Сав устгах
1.Buckets хэсэг дээрээс савны нэр дээр хулганы баруун товчийг дараад Устгах товчийг дарна.
2.Устгах товчийг дарсны дараа дараах цонх нь нээгдэх ба баталгаажуулах үйлдэл хийж Устгах товчийг дарна.
Файл хуулах, татах, устгах
Файл хуулах
Хэрэглэгчийн хэсгээс нэг эсвэл хэд хэдэн файлыг сав руу хуулах боломжтой. Веб хөтчийн файл хуулах хязгаар нь 2GB ба түүнээс бага хэмжээтэй файлууд болон 100 хүртэлх файл хуулах боломжтой байдаг. Том хэмжээтэй болон олон файлуудыг API эсвэл S3 CLI ашиглан хуулж болно.
Сав руу хэрэглэгчийн хэсгээс хоёр аргаар файл хуулах боломжтой.
- Чирж хуулах үйлдлээр файл, хавтас зүйлсийг нэмэх боломжтой.
- Файл оруулах товч дээр дарж өөрийн төхөөрөмжөөс файлыг хуулах боломжтой. Энэ нь хавтас хуулахыг дэмждэггүй.
Файл хуулахын тулд Buckets хэсэгт байгаа савыг сонгож Файл оруулах товчийг дарна уу.
Файл нээх, татах
Савнаас файл татахын тулд файлын нэр дээр хулганы баруун товчийг дарна. Өөрийн хандаж буй төхөөрөмжид файл татахын тулд Нээх товчийг дарна. Ашиглаж буй веб хөтчөөс хамаарч автоматаар татаж эхлэх эсвэл татах байршлыг сонгох цонх нээгдэх болно. Файлын төрөл болон хөтчөөс хамаарч файл нээгдэж болно.
Файл устгах
Савнаас файл устгахын тулд файлын нэр дээр хулганы баруун товчийг дараад Устгах товчийг дарна. Устгах үйлдэл нь бүр мөсөн устах ба баталгаажуулах шаардлагатай.
Хэд хэдэн файлыг сонгож Устгах товчийг дарснаар нэг дор устгах боломжтой. Энэ үйлдэл нь мөн адил батагаажуулалт хийгдэнэ.
Хавтсанд файлуудыг цэгцлэх
Хавтас үүсгэх
Сав дотор хавтас үүсгэхдээ Хавтас үүсгэх товч дээр дарж гарч ирэх диалог цонх дээр хавтасын нэрийг оруулж үүсгэнэ.
Хавтсанд байгаа файлыг үүсгэх
Хайх талбар дээр файлын нэрийг оруулж хайхаас гадна файлын төрлөөр нь шүүх боломжтой.
Хавтас устгах
Савнаас хавтас устгахын тулд хавтасны нэр дээр хулганы баруун товчийг дараад Устгах товчийг дарна. Устгах үйлдэл нь бүр мөсөн устах ба баталгаажуулах шаардлагатай. Хэд хэдэн хавтасыг сонгож Устгах товчийг дарснаар нэг дор устгах боломжтой. Энэ үйлдэл нь мөн адил батагаажуулалт хийгдэнэ.
Объект агуулах руу хандах бодлого, шифрлэлт, хувилбар тохируулах
Сав доторх файлууд руу хандах зөвшөөрөл нь олон байдаг.
- Олон нийт - интернетэд байгаа хэн ч сав доторх файлуудыг үзэх боломжтой.
- Хувийн - зөвхөн эзэмшигч сав доторх файлуудыг үзэх боломжтой
- Бусад Савын үүсгэгдэхдээ Хувийн хандах зөвшөөрөлтэй тохируулагдсан байдаг. Зарим third-party хэрэгслүүдээс хандах тулд үндсэн зөвшөөрлийг өөрчлөх хэрэгтэй болно.
Bucket руу хандах, бодлого өөрчлөх
1.Buckets хэсэг дээрээс савны нэр дээр хулганы баруун товчийг дараад Бодлого товчийг дарна.
2.Сав руу руу хандах бодлого нь JSON байдаг. Үүнийг өөрийн хүссэнээр тохируулах боломжтой.
Bucket шифрлэх
Үндсэн шифрлэлтийн түлхүүр нь SSE-SE Encryption байдаг.
Buckets хэсэг дээрээс савны нэр дээр хулганы баруун товчийг дараад Шифр товчийг дарна. Сонголтыг идэвхжүүлсэнээр файл шифрлэгдэх болно.
Савны хуулбар үүсгэх
Buckets хэсэг дээрээс савны нэр дээр хулганы баруун товчийг дараад Түүх товчийг дарна. Сонголтыг идэвхжүүлсэнээр хувилбар үүсэх болно.