Тогтмол хаяг (Floating IP)
Тогтмол хаяг
Тогтмол хаяг нь Public IP хаяг нөөцлөх боломжийг олгоно. Private сүлжээний хаягтай үүссэн серверийг Public IP хаягтай болгохын тулд Тогтмол хаяг-ийг ашигладаг бөгөөд уг IP хаягийг салгаж өөр серверт холбох боломжтой байдаг.
Тогтмол хаяг үүсгэх
- Виртуал сервер цэсээс Тогтмол хаягууд цэсрүү орох.
- Үүсгэх товч дээр дарснаар шинэ диалог цонх гарч ирнэ.
- Дэлгэрэнгүй хэсэгт тайлбарыг оруулна.
- Баруун доод буланд байрлах Үүсгэх товчийг дарснаар Тогтмол хаяг үүснэ.
Тогтмол хаяг устгах
- Виртуал сервер цэсээс Тогтмол хаягууд цэс рүү орох.
- Устгах гэж буй хаягийн үйлдэл мөрөнд байрлах устгах товчийг дарах.
- Устгах товчийг дарснаар гарч ирэх диалог цонх дээрх Delete товчийг дарна.
Тогтмол хаягийг сервертэй холбох
Тогтмол хаягийг сервертэй холбохдоо хоёр аргаар холбох боломжтой.
Зөвлөгөө
- Арга 1: Серверт тогтмол хаяг нэмэх
- Арга 2: Тогтмол хаяг цэсээс холбох
- Виртуал сервер цэсээс Тогтмол хаягууд цэс рүү орох.
- Хүснэгтээс холбох гэж буй тогтмол хаягийн ард байрлах Залгах товч дээр дарах.
- Гарч ирэх диалог цонхноос Тогтмол хаяг хэсэг холбох хаягийг зааж өгнө.
- Уягдах хаягууд хэсэгт холболт хийх серверийг IP хаягийг сонгох
- Баруун доод буланд байрлах Үүсгэх товчийг дарснаар тухайн хаяг сервертэй уягдана.